Autodesk програм суулгах
Autodesk All Apps багцыг идэвхжүүлэх болон суулгах
5/8/20241 min read


Алхам 1: Бүртгэлээ баталгаажуулах
Таны бүртгүүлсэн имэйл хаягт Autodesk-ээс ирсэн урилгыг (Invite) шалгаж, баталгаажуулна.
Хэрэв та өмнө нь Autodesk аккаунтгүй байсан бол имэйлээр ирсэн холбоосоор орж нууц үгээ тохируулан бүртгэлээ үүсгэнэ.
Алхам 2: Удирдлагын хэсэгт нэвтрэх
Албан ёсны manage.autodesk.com сайт руу өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
"All Products and Services" цэс рүү орсноор таны аккаунт дээр идэвхжсэн бүх програмууд харагдах болно.
Алхам 3: Программ татаж суулгах
Жагсаалтаас хэрэгцээт программаа (жишээ нь: AutoCAD, Revit, 3ds Max) сонгож "Install" товчийг дарна.
Программ суулгаж дууссаны дараа нээхэд "Sign in with Autodesk ID" гэж гарч ирэх бөгөөд өөрийн имэйлээр нэвтэрснээр лиценз шууд идэвхжинэ.
хОЛБОО БАРИХ
Subscribe
9995-8431 6066-6003
© 2026. Bileg llc All rights reserved.